Үйлчилгээний нөхцөл

ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ
(ЦААШИД “ГЭРЭЭ” ГЭХ)
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Интернетэд суурилсан Melbet (цаашид “Компани” гэх) нь үйлчлүүлэгчдэд онлайнаар мөрий тавих нөхцөл бүрдүүлдэг мөрийний компани юм
Өрсөлдөгчдөөс ялгаран үйлчлүүлэгчдэд танигдахад амархан болгодог багц бүрдлүүд нь компанийн үндсэн брэнд юм. Энэ Түншлэлийн хөтөлбөрийн үндсэн брэнд (цаашид “Компанийн Брэнд” гэх) нь Melbet юм.
Компанийн вэбсайт эсвэл нөөц (цаашид Melbet гэх) нь Компанийн Брэндийн нэрийг хэсэгчлэн эсвэл бүтнээр нь агуулсан нэг эсвэл хэд хэдэн компанийн вэбсайтыг хэлнэ.
Компанийн бүртээгдэхүүн гэдэг нь Компанийн нөөцөөр дамжуулан үйлчлүүлэгчдэд санал болгож байгаа нэг эсвэл хэд хэдэн үйлчилгээг хэлнэ.
Түншлэлийн хөтөлбөр гэдэг нь Компани болон Түншийн хооронд хийгдэж буй хамтын ажиллагаа бөгөөд энэ үйл ажиллагаа нь Компанийн Melbetpartners.com дээр явагдана. Мөн Түнш нь компанийн үйлчилгээг өөрийн нөөцөөр дамжуулан сурталчилан урамшуулал авах боломжтой. Энэ хамтын ажиллагааны энгийн нөхцлийг дор дурдсан бөгөөд Түншийг Melbetpartners.com дээр бүртгүүлмэгц энэхүү нөхцлийг зөвшөөрсөнд тооцоно.
Түнш гэдэг нь Melbetpartners.com дээрх нөхцөлийг биелүүлдэг хувь хүн эсвэл байгууллагыг хэлэх ба энэхүү Түншийн Хөтөлбөрийн зорилго нь шинэ хэрэглэгч татах болон компанийн бүтээгдэхүүнийг сурталчилах юм.
Түншийн данс гэдэг нь Түншийн Хөтөлбөр дэх Түншийн хувийн дансыг хэлнэ.
Шинэ хэрэглэгч гэж аль ч Melbet вэбсайтад дансгүй шинэ хэрэглэгчийг хэлэх бөгөөд тусгай хэрэгслээр дамжуулан Түнш тухайн хэрэглэгчийг Melbet-д данс нээн, эхний депозит хийлгэсэн байна.
Урилгын холбоос гэж таних тэмдэг бүхий Компанийн вэбсайтын холбоосыг хэлнэ.
Орлого гэж Түнш шинэ хэрэглэгч авчирснаар урамшуулал болгон авч буй мөнгөн шагналыг хэлнэ.
Төлбөр гэж Түншийн Хөтөлбөрийн дотоод системээс гадны төлбөрийн системээр дамжуулан Түншид шилжигдсэн төлбөрийг хэлнэ.
Тайлант хугацаа гэж Түнш Түншийн Хөтөлбөр дэх үйл явцыг бүртгэхэд зориулан заасан хугацааг хэлнэ.
Зар сурталчилгааны материал нь Команийн бүтгээдэхүүнийг интернэтэд сурталчилах зорилго бүхий текст, график, аудио, видео болон зар сурталчилгааны бусад хэлбэрийн материалыг хэлнэ.

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Ерөнхий нөхцөл

1.1. Компанитай ажлаа эхлүүлэхээс өмнө Түнш нь Түншийн Хөтөлбөрийн нөхцөлтэй уншинж, танилцан, хүлээн зөвшөөрсөн байна.


1.2. Түншийн хөтөлбөрт зөвхөн 18-с дээш насны хүмүүс хамрагдах боломжтой.
Түнш нь насны хязгаартай холбоотой нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Компани нь гуравдагч талд ямар нэг хариуцлага хүлээхгүй. Хэрэв энэ нөхцөлийг зөрчсөн бол Компани нь Түншд төлбөр олгохоос татгалзаж, Түншийн дансыг царцаах бүрэн эрхтэй.


1.3. Түнш нь нууц үг болон нэвтрэх нэр гэх мэт хувийн мэдээллийг хадгалах, аюулгүй байдалд бүрэн хариуцлага хүлээнэ. Түнш буруутай үйлдлээс гуравдагч талд хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Компани ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


1.4. Түншийн Хөтөлбөрийн туршид Компани нь Түнштэй хамтран ажиллахаас татгалзах эрхтэй бөгөөд Компани нь үүний төлөө ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


1.5. Компани нь энэхүү Гэрээнд өөрчлөлт оруулж, Түншийн Хөтөлбөрийн төлөөлөгчтэй хамтын ажиллагааны нөхцөлийг өөрчлөх эрхтэй. Боломжтой үед энэхүү өөрчлөлтийн талаарх мэдэгдлийг Түншийн дансан дахь Түншийн олгосон имэйл хаяг эсвэл холбоо барих бусад хэрэгсэлээр дамжуулан мэдэгдэнэ.
Гэрээний хүчин төгөлдөр хувилбар нь Түншийн Хөтөлбөрийн вэбсайт дахь хувилбар нь байна.


1.6. Түнш нь Түншийн хөтөлбөрт зөвхөн нэг л удаа бүртгүүлэх боломтжой. Дахин бүртгүүлэх, туслах түншээр бүртгүүлэхийг хатуу хориглоно.


2. Зар сурталчилгааны материал байршуулах
2.1. Түншийн Хөтөлбөрийн хүрээнд нь Түнш нь зар сурталчилгааны материалыг Түншийн нөөц, вэбсайт дээр байршуулна.


2.2. Компанитай хийж буй хамтын ажиллагааны хүрээнд зар сурталчилгаа байршуулахдаа Түнш нь зар сурталчилгаа байршуулж буй орны хууль, журам, ёс зүйн зарчмыг дагаж, мөдрөнө. Ингэхдээ зөвхөн Компаниас зөвшөөрсөн зар сурталчилгааны материалыг хэрэглэнэ.


2.3. Түнш өөрийн зар сурталчилгааны материалыг хэрэглэх бол Түншийн Хөтөлбөрийн төлөөлөгчөөс тухайн материалыг ашиглах зөвшөөрөл авах шаардлагатай. Гэрээний энэ нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Гэрээний 2.9-д заасан хариуцлагыг Түнш хүлээнэ.


2.4. Түнш нь өөрийн нөөц (вэбсайт, олон нийтийн сүлжээ, шуурхай мессенжэр гэх мэт) дээр байршуулсан зар сурталчилгааны материал үнэн зөв болон тохиромжтой эсэхийг хянана. *
* Тохиромжгүй зар сурталчилгааны материал:
- урамшуулал, бонус, тусгай саналын буруу нөхцөл;
- хуучирсан материал;
- Компанийн буруу лого ашигласан зар сурталчилгааны материал;
- Компанийн нэр эсвэл компанийн аль нэг брэндийн нэр ашигласан ч өрсөлдөгчийн вэбсайтын линк агуулсан зар сурталчилгааны материал. Ийм зөрчил гарсан тохиолдолд Компани нь Түнштэй хийсэн гэрээний нөхцөлийг харах бөгөөд цаашлаад Түншийн дансыг блоклох эрхтэй.


2.5. Түнш нь зар сурталчилгааны материал байршуулагдсан нөөцийн хэвийн ажиллагаа, агуулгын чанарт ганцаараа бүрэн хариуцлага хүлээнэ.


2.6. Түнш нь өөрийн нөөц дээр ямар нэгэн худал мэдээлэл эсвэл насны хязгаарыг зөрчсөн, хууль бус, хор хөнөөлтэй, заналхийлсэн, ёс журамгүй, арьс өнгөөр болон бусад байдлаар ялгаварлан гадуурхсан, нийцэмжгүй, эсвэл хүчирхийлэл бүхий, зарчмын хувьд буруу эсвэл Компанийн эсвэл гуравдагч талын эрхийг зөрчсөн зар сурталчилгааны материал байршуулахгүй байхыг баталж байна.


2.7. Түнш нь тухайн улсын хуулиар хориглосон эсвэл хэлэлцээнд байгаа улсад Компанийн зар сурталчилгааны материал байршуулах ёсгүй.


2.8. Түнш нь төлбөрт вэбсайтын урсгал ашиглах боломжгүй (үүнд schematic-схемт хамаарна).


2.9. Компани нь Түншийн нөөц эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гуравдагч талын нэхэмжлэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Хэрэв Түншийн нөөц дэх ямар нэгэн зар сурталчилгааны материал нь энэхүү Гэрээг зөрчсөн нь илэрвэл Түншд тухайн зөрчлийг арилгах санамж өгөх ба Түнш нь ажлын 5 (тав) өдөрт багтаан энэхүү зөрчлийг арилгах ёстой.
Хэрэв тодорхой хугацаанд зөрчил арилгагдаагүй бол Түншийн Хөтөлбөрийн дагуу Компани нь зөрчил арилтал Түншд өгөх төлбөрийг зогсоох эрхтэй.
Гэрээний энэ заалтыг тогтмол зөрчсөн тохиолдолд Компани нь Түншийн хөтөлбөрөөр дамжуулан Түнштэй хамтран ажиллах нөхцөлийг шинэчлэх эрхтэй.


3. Вэбсайтын урсгалын эх үүсвэр
3.1. Бүртгүүлэхдээ Түнш нь Компанитай хийх хамтын ажиллагааны хүрээнд вэбсайт руу татаж буй урсгалын эх үүсвэрийг ил тод мэдээллэхийг хүлээн зөвшөөрнө.


3.2. Вэбсайтын урсгалын эх үүсвэрийг нуусан бол Түнш хариуцлага хүлээнэ. Энэ үйлдлүүдийн хариуд Компани нь төлбөр зогсоох, Түншийн хамтын ажиллагааны нөхцөлийг өөрчлөх гэх мэт арга хэмжээ авах эрхтэй.


3.3. Компанийн Зохицуулалтын Үйлчилгээ нь Түншийн вэбсайтын урсгалын эх үүсвэрт хяналт тавина. Түнш нь Түншийн Хөтөлбөрийн Тусламж-д хандан, тайлбар авах боломжтой.


4. Компанийн оюуны өмчийг ашиглах хязгаарлалт
4.1. Түнш Компанийн үндсэн брэндийн вэбсайт эсвэл вэбсайтын хуудсыг, мөн Компанийн худалдааны тэмдэг, нэрийг хэсэгчилэн болон бүтнээр нь хуулбарлахыг хориглоно. Түнш нь Компанийн үндсэн брэнд болон бусад брэндийг эзэмшдэг эсвэл ямар нэгэн байдлаар холбоотой мэт сэтгэгдэл төрүүлэх ёсгүй.


4.2. Түншийн Хөтөлбөрийн хүрээнд өгсөн материалаас бусад тохиолдолд Компанийн төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр Түнш нь Компанийн лого, график, маркетингийн материалыг ашиглах ёсгүй.


4.3. Түнш нь вэбсайтын хаяг (домайн), дотоод хуудсууд, гар утасны апп, Компанийн үндсэн Брэнд болон бусад брэндүүдийн нэрээр бүртгүүлэх эсвэл ашиглах ёсгүй. Үүнд Компанийн худалдааны тэмдэгийн нэртэй ойролцоо, төстэй нэр мөн орно. Төөрөгдөл үүсгэж болох төстэй, ойролцоо нэр гэж тодорхойлох бүрэн эрх Компанид байхыг Түнш хүлээн зөвшөөрч байна.


4.4. Түнш нь Компанийн худалдааны тэмдэгийн нэр (худалдааны тэмдэг) эсвэл Компанийн бусад брэндтэй ижил төстэй түлхүүр үг, хайлтын болон портал, зар сурталчилгааны текст бүтээх/бүртгүүлэх/ашиглах ёсгүй. Үүнд Түншийн вэбсайт дээрх Компанийн худалдааны тэмдэгийн нэртэй (худалдааны тэмдэг) ижил мета таг мөн хамаарна.
Түнш нь Компанийн брэндийн нэр бүхий (эсвэл Компанийн групп эсвэл хуудас мэт харагдах) олон нийтийн сүлжээний групп ба/эсвэл хуудас (Facebook, Twitter, гэх мэтчилэн, үүгээр хязгаарлагдахгүй) үүсгэх ёсгүй.
Түнш нь мөн Компанийн брэндүүдийн апп эсвэл вэбсайт мэт харагдах гар утасны эсвэл вэб апп бүтээхгүй, тараахгүй байхыг зөвшөөрч байна.


4.5. Энэхүү Гэрээний 4.1 – 4.4-р заалтыг зөрчсөн тохиолдолд Компани нь Түнштэй хийсэн хамтын ажиллагааны нөхцөлийг дахин хянаж үзнэ.


5. Өрсөлдөөн
5.1. Түнш нь Компанийн (ялангуяа Түншийн Хөтөлбөрийн) админ, менежер эсвэл бусад ажилтны өмнөөс Зар Сурталчилгааны материал байршуулахгүй, Зар Сурталчилгааны материал тараахгүй байхыг зөвшөөрч байна. Бүх Зар сурталчилгааны материал нь үйлчлүүлэгчдэд Компанийн албан ёсны имэйл хаягнаас илгээгдэнэ.


5.2. Түнш нь Компани (урамшууллын вэбсайт эсвэл вэбсайт) болон Түнш хооронд өрсөлдөөн үүсгэж болох холбоог ирээдүйн үйлчлүүлэгчтэй үүсгэхгүй.


5.3. Компанийг сурталчилах зорилгоор Компанийн брэндийг имэйл спам, контекст зар сурталчилгаа болон товшилтот (clickunder), гарч ирэх (popunder) зар сурталчилгааны хэлбэрүүд ашиглах ёсгүй.


5.4. Түнш нь Түншийн Хөтөлбөрийн хүрээнд Компаниас урьдчилан авсан бичгэн зөвшөөрөлгүйгээр ирээдүйн шинэ үйлчлүүлэгчдэд бүртгүүлсэнд, депозит хийсэнд, эсвэл өөр ямар нэгэн үйлдэл хийсэнд нь ямар нэгэн урамшуулал (санхүүгийн эсвэл бусад) санал болгохгүй. Үүнд Компаниас Түншийн Хөтөлбөрийн хүрээнд үе үе санал болгох стандарт сурталчилгааны хөтөлбөр хамаарахгүй.


5.5. Түнш нь урилгын холбоос ашиглан өөртөө тоглогчийн данс нээх, мөн бусад үйлчлүүлэгчидтэй үг ховсон хуйвалдах хориотой.


5.6. Түнш нь дараах күүки-стаффинг ашиглах боломжгүй:
- Melbet вэбсайтыг тэг хэмжээтэй iframe-р болон харагдахгүй бүсд нээх;
- таг, күүки скрипт болон бусад тохиргоо ашиглах


5.7. Компанийн апп дээрх үйлдлийг бүртгэх аргыг (view-through attribution model) хэрэглэх хориотой.


5.8. Энэ Гэрээний 5.1 – 5.7-р заалтуудыг зөрчсөн тохиолдолд Компани нь энэ хамтын ажиллагааны гэрээг өөрчлөх, цаашлаад Түншийн дансыг хаах хүртэл арга хэмжээ авах эрхтэй.


6. Нууц мэдээлэл
6.1. Энэхүү Гэрээний хугацаанд Түнш Компанийн бизнес, үйл ажиллагаа, технологи, Түншийн хөтөлбөртэй холбоотой нууц мэдээлэл авч болох юм (үүнд Түншийн Хөтөлбөрийн хүрээнд Түншийн авсан орлого, шимтгэл хамаарна).


6.2. Компаниас бичгээр урьдчилан зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд Түнш нь гуравдагч талд нууц мэдээлэл задруулахгүй байхыг зөвшөөрч байна. Түнш нь нууц мэдээллийг зөвхөн энэ Гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор ашиглана. Гэрээ дуусгавар болсон ч нууц мэдээлэлтэй холбоотой Түншийн үүрэг хэвээр байна.


6.3. Энэхүү Гэрээний 6.1 – 6.2-р заалтуудыг зөрчсөн тохиолдолд Компани нь Түнштэй хийсэн Гэрээг дуусгавар болгож, нууц мэдээлэлтэй холбоотой хуулийн дагуу хариуцлага хүлээлгүүлэх эрхтэй.


7. Шинэ хэрэглэгч татах төлбөр
7.1. Түншийн орлого нь тогтмол дүн биш бөгөөд Урилгын холбоосоор бүртгүүлсэн шинэ үйлчлүүлэгчдээс олсон Компанийн орлого болон вэбсайтын урсгалын чанараас хамаарна.


7.2. Бүртгүүлсний дараа Түнш бүр эргэлдүүлэх орлоготой болох зорилгоор хуанлийн 3 (гурав) сарын хугацаанд Түншийн авчирсан шинэ үйлчлүүлэгчдээс олсон Компанийн орлогын 20 (хорь)%-тай тэнцэх шимтгэл авна. 3 (гурав) сар хүрмэгц шимтгэлийн дүн Түншийн авчирсан шинэ үйлчлүүлэгчдээс олсон Компанийн орлогын 15 (арван тав)%-тай тэнцэх шимтгэл (шинээр авчирсан үйлчлүүлэгчдийн тооноос хамааран 20 (хорь)%, 25 (хорин тав)% хүртэл өсөх боломжтой.) Түншийн Хөтөлбөрийн төлөөлөгчтэй шимтгэл нэмэгдүүлэх талаар Түнш ярилцах боломжтой.


7.3. Хэрэв Түнш нь дарааллан 3 сарын хугацаанд шинээр багадаа 3 үйлчлүүлэгч авчираагүй бол компани нь Түнштэй хийсэн хамтын ажиллагааны Гэрээг өөрчлөх эрхтэй (гэхдээ хариуцлага хүлээхгүй). Энэ өөрчлөлт нь төлбөрийн хувийг багасгах эсвэл Түншийн Хөтөлбөрт Түншийн дансыг хаах хүртэл байж болно. Гэрээ дуусгавар болгох талаар тухай бүрт Түнштэй хэлэлцэнэ.
Харин эсрэгээр Түнш нь Компанийн брэндийг идэвхтэй сурталчилснаар шимтгэлийн хувиа нэмэгдүүлэх боломжтой. Түнш нь энэ талаарх мэдэгдлийг Түншийн Данс дахь имэлй хаягаар авна.


8. Шимтгэл төлөлт
8.1. Компанийн менежертэй төлбөрийн мэдээллийг харилцан зөвшилцөж, олсон орлого нь хамгийн доод хэмжээ болох $30 (30 Ам.Доллар) хүрсэн бөгөөд багадаа 3 тоглогч татсан бол Түнш долоон хоног бүр нэг удаа (Мягмар гариг бүр Даваагаас Ням гариг хүртэлх дүнг) орлого хүлээн авна. Татан авах орлого нь бүрэн тооцоо хийгдсэн арга хэмжээнээс бүрдэнэ. Бүрэн тооцоо хийгдээгүй арга хэмжээнүүд тооцоо хийгдтэл хүлээгдэнэ.
Хэрэв Түнш нь дансандаа дээр дурдсан хамгийн бага дүнд хүрээгүй бол үлдэгдэл тухайн дүнд хүртэл дараагийн хугацаа руу автоматаар шилжинэ. Хасах дүн мөн дараагийн сар луу шилжинэ.


8.2. Түншийн Хөтөлбөрт ямар нэгэн техникийн алдаа гарсан тохиолдолд эсвэл Түнш болон түншийн вэбсайтын урсгалын эх үүсвэрийг баталгаажуулах зорилгоор Компанийн Түншийн Хөтөлбөр нь Түншд өгөх төлбөрийг 2 (хоёр) сар хүртэл хойшлуулах эрхтэй. Төлбөр хойшлогдсон тохиолдолд Түнш нь энэ талаар Компанийн хувийн менежер – Түншийн Хөтөлбөрийн төлөөлөгчөөс асуух боломжтой.

8.3. Компани нь Түншийн дансанд орсон орлогыг тухайн Түншийн урьсан шинэ хэрэглэгчдээс хүлээн авсан орлоготой адил валютаар тооцож, олгох тусгай бөгөөд онцгой эрхтэй.


9. Маргаан таслах
9.1. Түнш нь Түншийн Хөтөлбөрийн төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй байж болно. Энэ тохиолдолд Түнш нь Түншийн Хөтөлбөрийн Тусламжийн Үйлчилгээний төвд хандан, учраа тайлбарлах боломжтой.


9.2. Түнш бүх мэдээллийн бичгэн хэлбэрээр Түншийн Хөтөлбөрийн Тусламжийн Үйлчилгээний төвийн албан ёсны имэйл хаягаар илгээнэ. Тусламжийн Үйлчилгээний төвийн холбоо барих хаягийг Түншийн Хөтөлбөрийн вэбсайтаас харах боломжтой.


9.3. Хэрэв Түнш нь зөрчил гаргаагүй баримт үзүүлж чадахгүй бол Түншийн Хөтөлбөрийн Тусламжийн Үйлчилгээний төв нь гомлдол хүлээн авахаас татгалзах эрхтэй.


9.4. Гомдол хүлээн авч, хэлэлцэх хугацаа нь хүлээн авсан өдрөөс ажлын 14 (арван дөрөв) хоног байна.


9.5. Гомдлыг хэлэлцэж үзсэний дараа Melbet Түншийн Хөтөлбөрийн талаар Компанийн гаргасан шийдвэр эцсийнх бөгөөд дахин хянагдахгүй. Компани нь ямар нэгэн хараал, доромжлол, сүрдүүлгэ, худал гүтгэлгэ бүхий мессежийг устгаж, тухайн мессежийг илгээсэн Түнштэй хамтын ажиллагааг зогсоох эрхтэй.